ISO/IEC 27001 дотоод аудитор сургалт
Сургалтын нэр:
ISCS Сертификаттай ISO/IEC 27001 Дотоод Аудитор
ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн Тогтолцооны (МАБМТ) хэрэгжилт, менежментийг эзэмших
Сургалтын зорилго
-
ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарлах
-
МАБМТ-д тавигдах ISO/IEC 27001 шаардлагыг хэрэгжүүлэгчийн үүднээс тайлбарлах.
-
ISO/IEC 27001 стандартад суурилсан МАБМТ-ийн хэрэгжилтийг эхлүүлэх, төлөвлөх.
-
ISO/IEC 27001 стандартад үндэслэсэн МАБМТ-г ажиллуулах, хадгалах, тасралтгүй сайжруулахад байгууллагад дэмжлэг үзүүлэх.
-
Гуравдагч этгээдийн баталгаажуулалтын аудитад хамрагдах байгууллагыг бэлтгэх
Энэ сургалтад хэн хамрагдах ёстой вэ?
-
МАБМТ-ийг хэрэгжүүлэхэд оролцож, холбогдох төслийн менежерүүд болон зөвлөхүүд
-
МАБМТ-ийн хэрэгжилтийг эзэмшихийг эрэлхийлж буй шинжээч зөвлөхүүд
-
Байгууллага дахь мэдээллийн аюулгүй байдлын шаардлагуудын нийцлийг хангах үүрэгтэй хүмүүс
-
МАБМТ хэрэгжүүлэх багийн гишүүд
-
МАБМТ-ны дотоод аудитийг байгууллагадаа хийх хүмүүс
Баталгаажуулалт нь танд юу хийх боломжийг олгох вэ?
Сертификат гэдэг нь таныг хөдөлмөрийн зах зээлд орох эсвэл карьераа ахиулах хүсэлтэй үед чухал ач холбогдолтой мэдлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, нотлох явдал юм. Технологийн дэвшил, кибер халдлагын нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна. Иймээс ISO /IEC 27001 сертификат нь мэдээллийн аюулгүй байдлын шилдэг туршлагуудын хэм хэмжээ болсон. Баталгаажуулалт авснаар та тодорхой ур чадварын түвшинг харуулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн мэргэжлийн карьертаа төдийгүй танай байгууллагад нэмүү үнэ цэнийг өгөх болно. Энэ нь таныг бусдаас ялгарч, орлого олох боломжоо нэмэгдүүлэхэд тусална.