MNS ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалт
Бид Монгол улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэний дагуу MNS ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын үйлчилгээг санал болгож байна.
Монгол улсын Үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Шадар сайдын дэргэд ажилладаг, тохирлын үнэлгээний итгэмжлэлийг эрхлэн гүйцэтгэдэг төрийн байгууллага юм.
Үндэсний итгэмжлэлийн төв нь Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Ази, номхон далайн орнуудын бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын
жинхэнэ гишүүн бөгөөд эдгээр хамтын ажиллагааны байгууллагуудын Харилцан хүлээн зөвшөөрөх олон талт хэлэлцээр (IAF MLA& ILAC MRA)- т нэгдэн Монгол Улсыг төлөөлж ажилладаг.
ISO/IEC 27001, ISO/IEC 27701 болон бусад стандартын баталгаажуулалт
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын SIS Certification PVT Ltd тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO/IEC 27701 Хувийн мэдээллийн нууцлалын менежментийн тогтолцоо, ISO/IEC 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO/IEC 37001 Хээл хахуулийн эсрэг менежментийн тогтолцоо болон бусад стандартын баталгаажуулалтын үйлчилгээг санал болгож байна.
SIS Certification PVT Ltd нь дэлхийн 55 улсад үйл ажиллагаа явуулдаг, 500 гаран аудитортой, 15000 гаран үйлчлүүлэгч байгууллагатай, 20 орчим стандартаар баталгаажуулалтын үйлчилгээ санал болгодог томоохон тохирлын үнэлгээний байгууллага юм. Мөн IOAS – International Organization for Accreditation Services, АНУ-ын IAS – International Accreditation Services (US Based Board)-р итгэмжлэгдсэн, Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-д бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллага юм.
ISO/IEC 27001 ахлах аудиторын сургалт
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ахлах аудиторын сургалтыг зохион байгуулж байна.
ISO/IEC 27001 болон ISO/IEC 27701 дотоод аудиторын сургалт
ISCS сургалтын байгууллагатай хамтран ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болон ISO/IEC 27701 Хувийн мэдээллийн нууцлалын менежментийн тогтолцооны дотоод аудиторын сургалтыг зохион байгуулж байна.