top of page
Мэдээллийн аюулгүй байдлын аудит
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
ISO/IEC 27701 стандартын баталгаажуулалтын аудит хийж байна.

2024 оны 2-р сарын 15

Хаан банк ISO/IEC 27701 стандартаар баталгаажлаа.

Дижитал Информэйшн Аудит ХХК нь SIS Certification PVT Ltd -тэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ISO/IEC 27701 стандартаар баталгаажуулалтын аудит хийж эхэллээ.


Дижитал ертөнцөөс алхам бүр хамааралтай болж буй өнөө үед харилцагчийнхаа мэдээллийг хамгаалах нь улам бүр төвөгтэй болж байна.

Бид ХААН Банканд ISO/IEC 27701:2019 PIMS стандартын аудитыг SIS Certification PVT Ltd баталгаажуулалтын байгууллагатай хамтран гүйцэтгэж, баталгаажуулснаар ISO/IEC 27701:2019 PIMS-ын гэрчилгээг гардуулан өглөө.

Хаан банк ХК нь Монгол улсад анх удаа ISO/IEC 27701 PIMS стандартаар итгэмжлэгдсэн байгууллага төдийгүй дэлхийд анх удаа ISO/IEC 27701 PIMS стандартаар баталгаажсан хувийн секторын банк боллоо.


ISO 27701 PIMS стандарт гэж юу вэ?

ISO 27701 PIMS стандартыг хувийн мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор боловсруулсан бөгөөд хувийн нууцыг хамгаалах, хувийн мэдээллийг боловсруулах (PII) талаар PIMS-ийн параметрүүдийг тогтоодог стандарт юм.


2022 оны 05 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль мөрдөгдөж эхэлсэн билээ. Хуулиа даган мөрдөж, сахин биелүүлэх нэг том боломж бол ISO/IEC27701 PIMS стандартыг хэрэгжүүлэн, гэрчилгээ авах явдал юм.


 ХААН Банкны хамт олны энэхүү тууштай зүтгэлд нь улам их амжилтыг хүсээд, үлгэр дуурайл, манлайлал үзүүлсэнд баяр хүргэе.

Холбоо барих

Баярлалаа!

Хаяг: Юнион бюлдинг, C блок, 12 давхар, 1205 тоот

Юнескогийн гудамж, Нарны зам 62, 1-р хороо,

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14230 

Утас: 976-88883093

 976-77730909

Имэйл: info@dia.mn

© 2035 by DIA LLC. 

bottom of page