2023 оны 10-р сарын 12
Дижитал Информэйшн ХХК нь Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зөвшөөрөл авлаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Дижитал информэйшн ХХК-д мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх албан ёсны зөвшөөрөл олгосныг дуулгахад таатай байна. Энэ нь Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийг хангахад бидний оруулах хувь нэмрийг үнэлсэн чухал үе шат болж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын аудит гэж юу вэ?
Мэдээллийн аюулгүй байдлын аудит гэдэг нь компанийн мэдээлэл, мэдээллийн системийн аюулгүй байдлыг тогтоосон шалгуурт хэр нийцэж байгааг хэмжих замаар системчилсэн үнэлгээ өгдөг процесс юм.
Энэ яагаад чухал вэ?
Монгол улс 2022 оны 05-р сарын 01-ээс эхлэн Кибер аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нэр дурдсан салбарын байгууллагуудыг заавал мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэхээр хуульчилсан юм. Энэхүү хуулийг дагаж мөрдсөнөөр дараах боломжийг байгууллагууд олж авна.
Хуулийг дагаж мөрдөх: Байгууллага МУ-ын хуулийг дагаж мөрдөх, хуулиа дээдлэх.
Мэдээллээ хамгаалах: Болзошгүй эрсдэлийг илрүүлснээр байгууллага мэдээллээ хамгаалах аюулгүй байдлын идэвхтэй арга хэмжээг авч чадна.
Олон улсын стандартад нийцэх: Засгийн газрын дүрэм журам, салбарын стандартыг дагаж мөрдөх нь өнөөгийн даяарчлагдсан харилцан уялдаатай ертөнцөд маш чухал алхам юм.
Итгэлцлийг нэмэгдүүлэх: Мэдээллийн нууцлалыг хангаснаар сонирхогч талуудын итгэлцэл тууштай байдлыг нэмэгдүүлэх давуу талтай.
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн ахлах аудитор, техникийн шинжээч нараас бүрдсэн манай баг энэхүү аудитын процессийг удирдах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын иж бүрэн шинжилгээ, үнэлгээ хийх арвин туршлагатай.
Хэрэв танд мэдээллийн аюулгүй байдлын аудитын талаар асуух зүйл байвал бидэнтэй холбоо барина уу. Манай мэргэжлийн хамт олон туслахад үргэлж бэлэн байна.
Та мэдээллээ хамгаал. Бид таны амжилтыг баталгаажуулъя.