
2023 оны 4-р сарын 2
PECB-ийн Гүйцэтгэх захирал Тим Рама "Дижитал Информэйшн" ХХК-тай хамтран ажилласнаар бид
PECB-ийн Гүйцэтгэх захирал Тим Рама:
"Дижитал Информэйшн" ХХК-тай хамтран ажилласнаар бид хэрэглэгчиддээ ирээдүйд бэлтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох боломжтой болно. "Дижитал Информэйшн" ХХК-тай хамтран ажиллах бидний зорилго бол PECB-ийн сургалтын дамжаанд эзэмшсэн ур чадвар нь өдөр тутмын амьдралын сорилтуудыг шийдвэрлэхэд хэрхэн хэрэглэгдэж, улмаар тэдний ажил мэргэжлийн сонирхол, хүсэл тэмүүлэлтэй хэрхэн шууд холбоотой болохыг харуулах явдал юм.
Д. Алтангэрэл, Дижитал Информэйшн ХХК:
Бид PECB гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран ажиллаж, олон улсын сургалт, шилдэг туршлагыг Монголын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаадаа баяртай байна. Хоёр компани мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг амжилттай сургаж, олон улсын ISO стандартыг Монголын аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
PECB-ийн тухай:
Канадад төвтэй PECB нь олон төрлийн мэргэжлээр хувь хүмүүст боловсрол олгох, гэрчилгээ олгох хөтөлбөрүүдийг хангадаг олон улсын баталгаажуулалтын байгууллага юм. PECB-ийн үндсэн зорилго, үйл ажиллагааны талаарх нэмэлт мэдээллийг https://pecb.com/ сайтаас авна уу.
Дижитал Информэйшн ХХК-ийн тухай:
Дижитал Информэйшн ХХК нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны тохирлын үнэлгээний ISO/IEC 17021-1 болон ISO/IEC 27006 хосолсон стандартаар Монгол улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөс магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны тохирлын үнэлгээний байгууллага юм. Тус компани нь Канад улсын PECB, Энэтхэг улсын SIS Certifications PVT Ltd зэрэг олон улсын тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд ISO/IEC 27001 стандартын дагуу олон улсын болон дотоодын баталгаажуулалтын үйлчилгээг санал болгодог.
Мэдээний Англи хэл дээрх хувилбарыг PECB-ийн цахим хуудсаас https://pecb.com/en/newsDetail?nid=2315&lid=1 линкээр үзнэ үү.