top of page

2023 оны 3-р сарын 24
Монгол Улсын үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн
Монгол Улсын үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Шадар сайдын дэргэд ажилладаг, тохирлын үнэлгээний итгэмжлэлийг эрхлэн гүйцэтгэдэг төрийн байгууллага юм.
Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO/IEC 17021-1 болон ISO/IEC 27006 стандартын шаардлага хангасан "Дижитал Информэйшн" ХХК-г Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO/IEC 27001)-ны баталгаажуулалт гүйцэтгэх Монгол улсын анхны тохирлын үнэлгээний байгууллагаар итгэмжлэлээ.
Бид итгэмжлэлийн шаардлагыг байнга ханган, аудитын зарчмын дагуу ёс зүйтэй ажиллах болно.
bottom of page