top of page
Мэдээллийн аюулгүй байдлын аудит
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
Татварын Ерөнхий Газар ISO/IEC 27001:2013 МАБМТ-ны баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа

2024 оны 4-р сарын 30

Татварийн Ерөнхий газар ISO/IEC 27001:2013 МАБМТ-ны гэрчилгээгээ гардан авлаа

Бид Монгол Улсын Татварын ерөнхий газарт олон улсын ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (МАБМТ) стандартын аудитыг SIS Certfication PVT Ltd-ийн нэрийн өмнөөс амжилттай хийж дуусгаснаа дуулгахад таатай байна!

 Татварын ерөнхий газар нь Монгол Улсын татварын тогтолцооны хууль тогтоомжийг Монгол улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавьж ажиллах, татвар төлөгчийн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг төрийн захиргааны байгууллага юм.

 Татварын Ерөнхий Газар нь ISO/IEC 27001 МАБМТ стандартыг хэрэгжүүлж гэрчилгээ авснаар татвар төлөгчийн эмзэг, нууц мэдээллийг хамгаалж, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж, аюулгүй байдлын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн болохыг батлан харуулж байгаа билээ.

 Мэдээллийн аюулгүй байдлын төлөө тууштай ажиллаж, татвар төлөгчдийн мэдээллийг хамгаалах, татварын тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой төрийн байгууллагатай хамтран ажиллах нь бидэнд нэр хүндийн хэрэг байлаа.

 Татварын ерөнхий газрын хамт олны цаашдын ажил, мэдээллийн аюулгүй байдлаа сахин хамгаалах үйлсэд нь амжилт хүсье!

Холбоо барих

Баярлалаа!

Хаяг: Юнион бюлдинг, C блок, 12 давхар, 1205 тоот

Юнескогийн гудамж, Нарны зам 62, 1-р хороо,

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14230 

Утас: 976-88883093

 976-77730909

Имэйл: info@dia.mn

© 2035 by DIA LLC. 

bottom of page