Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага
-
Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хяналт удирдлагын систем бүхий байгууллага;
-
Цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр, төвлөрсөн хангамжийн болон түгээлт, хяналт удирдлагын систем бүхий байгууллага;
-
Хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага;
-
Хүн, малын гоц халдварт өвчин судлах лаборатори;
-
Эм, химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэгч;
-
Нэгдсэн төлбөр, тооцоо, гүйлгээний цахим систем бүхий банк санхүүгийн байгууллага;
-
Зүй ёсны монополь болон давамгай байдалтай харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгч;
-
Агаар, төмөр зам, усан зам, автозамын тээврийн зохицуулалт, хяналт удирдлагын систем бүхий байгууллага;
-
Түлш, шатахуун импортлогч, үйлдвэрлэгч, түгээгч байгууллага;
-
Стратегийн хүнс үйлдвэрлэгч, хадгалагч, түгээгч байгууллага;
-
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв;
-
Үндэсний олон нийтийн радио, телевиз;
-
Үндсэн болон дэмжих мэдээллийн систем, суурь мэдээллийн сан хариуцагч байгууллага;
-
Дата төв, түүний салбар болон нөөц төвийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага;
-
Хилийн боомтын хяналт удирдлагын систем хариуцсан байгууллага;
-
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч;
-
Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем хариуцсан байгууллага.