ISO 27001 сургалт
ахлах аудитор
PECB/ISO/IEC 27001 Lead Auditor
ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны аудит хийх ур чадвар мэдлэгийг эзэмших.
Сургалтын зорилго
-
ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарлах.
-
МАБМТ-д тавигдах ISO/IEC 27001 шаардлагыг аудиторын үүднээс тайлбарлах.
-
Аудитын үндсэн ойлголт, зарчмуудын дагуу МАБМТ-ийн ISO/IEC 27001 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх.
-
ISO/IEC 27001 стандартын нийцлийн аудитыг ISO/IEC 17021-1 стандартын шаардлага, ISO 19011 стандартын заавар болон аудитын бусад шилдэг туршлагын дагуу төлөвлөх, явуулах, хаах.
-
ISO/IEC 27001 аудитын хөтөлбөрийг удирдах
Энэ сургалтад хэн хамрагдах ёстой вэ?
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) баталгаажуулалтын аудит хийх, гүйцэтгэхийг эрэлхийлж буй аудиторууд
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны аудитын үйл явцыг эзэмшихийг хүсч буй менежерүүд эсвэл зөвлөхүүд
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэн ажиллах үүрэгтэй хүмүүс
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооний аудитад бэлтгэж буй техникийн мэргэжилтнүүд
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүд
Баталгаажуулалт нь танд юу хийх боломжийг олгох вэ?
Сертификат гэдэг нь таныг хөдөлмөрийн зах зээлд оролцох эсвэл карьераа ахиулахыг хүссэн үед чухал ач холбогдолтой мэдлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, нотлох явдал юм. Технологийн дэвшил, кибер халдлагын нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Үүний улмаас ISO/IEC 27001 сертификат нь мэдээллийн аюулгүй байдлын аудитын шилдэг туршлагуудын хэм хэмжээ болсон. Баталгаажуулалт авснаар таныг тодорхой ур чадвар эзэмшсэн түвшинг харуулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн мэргэжлийн карьерт тань төдийгүй танай байгууллагад нэмүү үнэ цэнийг өгөх болно. Энэ нь таныг бусдаас ялгарч, орлого олох боломжоо нэмэгдүүлэхэд тусална.