Баталгаажуулалт гэж юу вэ?
Аливаа байгууллага олон улсын менежментийн тогтолцооны стандартууд болох ISO 9001, ISO 14001, ISO 22000, ISO 27001, ISO 45001 гэх мэт стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дараа тухайн стандартын шаардлагад нийцэж буйгаа хөндлөнгийн байгууллагаар (Баталгаажуулалтын байгууллага) үнэлүүлэх, нотлуулах, батлуулах шаардлагатай болно.
Тэрхүү хөндлөнгийн байгууллага нь танай байгууллага менежментийн тогтолцооны тухайн стандартын шаардлагад хир тохирч байгааг тохирлын үнэлгээ буюу баталгаажуулалтын аудит хийж дүгнэлт, тайлан гаргана.
Тайлан, нотолгоог үндэслэн Баталгаажуулалтын хорооны хурлаар хэлэлцэн хэрэв тухайн стандартын шаардлагад нийцэж байгаа бол тухайн байгууллагад менежментийн тогтолцооны олон улсын стандартын шаардлагыг ханган ажиллаж байгаагийн баталгаа болгон баталгаажуулалтын гэрчилгээг олгоно.
“Дижитал Информэйшн” ХХК нь ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартын баталгаажуулалтын аудитыг хийж, шаардлага хангасан байгууллагад гэрчилгээ олгодог Монгол улсын төрийн байгууллага болох Үндэсний Итгэмжлэлийн төвд дээрх стандартаар итгэмжлэгдсэн анхны баталгаажуулалтын байгууллага юм.
ISO/IEC 27001 стандартаар баталгаажихын давуу тал
-
Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалт сайжрах.
-
Компанийн засаглал болон хувийн нууцлал сайжрах.
-
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх.
-
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах.
-
Зах зээлд өрсөлдөх давуу талыг олж авах.
-
Цахим гэмт хэргийн өртөлтийг бууруулж, оюуны өмчийг хамгаалах.
-
Худалдаа, цахим төлбөрийн аюулгүй байдлыг хангах гэх мэт