top of page
Мэдээллийн аюулгүй байдлы�н аудит
  • Facebook
  • Twitter
  • Linkedin

ISO 27001 сургалт 
ахлах аудитор

PECB/ISO/IEC 27001 Lead Auditor

ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн  тогтолцооны аудит хийх ур чадвар мэдлэгийг эзэмших.

Сургалтын зорилго

  • ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн  тогтолцооны (МАБМТ) үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарлах.

  • МАБМТ-д тавигдах ISO/IEC 27001 шаардлагыг аудиторын үүднээс тайлбарлах.

  • Аудитын үндсэн ойлголт, зарчмуудын дагуу МАБМТ-ийн ISO/IEC 27001 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх.

  • ISO/IEC 27001 стандартын нийцлийн аудитыг ISO/IEC 17021-1 стандартын шаардлага, ISO 19011 стандартын заавар болон аудитын бусад шилдэг туршлагын дагуу төлөвлөх, явуулах, хаах.

  • ISO/IEC 27001 аудитын хөтөлбөрийг удирдах

Энэ сургалтад хэн хамрагдах ёстой вэ?

  • Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн  тогтолцооны (МАБМТ) баталгаажуулалтын аудит хийх, гүйцэтгэхийг эрэлхийлж буй аудиторууд

  • Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн  тогтолцооны аудитын үйл явцыг эзэмшихийг хүсч буй менежерүүд эсвэл зөвлөхүүд

  • Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн  тогтолцооны шаардлагад нийцүүлэн ажиллах үүрэгтэй хүмүүс

  • Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн  тогтолцооний аудитад бэлтгэж буй техникийн мэргэжилтнүүд

  • Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн  чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүд

Сертификат нь танд ямар боломжийг олгох вэ?

Сертификат гэдэг нь таныг хөдөлмөрийн зах зээлд оролцох эсвэл карьераа ахиулахыг хүссэн үед чухал ач холбогдолтой мэдлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, нотлох явдал юм. Технологийн дэвшил, кибер халдлагын нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Үүний улмаас ISO/IEC 27001 сертификат нь мэдээллийн аюулгүй байдлын аудитын шилдэг туршлагуудын хэм хэмжээ болсон. Баталгаажуулалт авснаар таныг тодорхой ур чадвар эзэмшсэн түвшинг харуулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн мэргэжлийн карьерт тань төдийгүй танай байгууллагад нэмүү үнэ цэнийг өгөх болно. Энэ нь таныг бусдаас ялгарч, орлого олох боломжоо нэмэгдүүлэхэд тусална.

ISO/IEC27001 Lead Auditor, PECB сургалт

Холбоо барих

Хаяг: Юнион бюлдинг, C блок, 12 давхар, 1205 тоот

Юнескогийн гудамж, Нарны зам 62, 1-р хороо,

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14230 

Утас: 976-88883093

 976-77730909

Имэйл: info@dia.mn

© 2035 by DIA LLC. 

bottom of page