top of page

1. Шударга байдлын бодлого

  1. Дижитал Информэйшн ХХК нь баталгаажуулалтын үйл ажиллагаандаа шударга байдлыг ямагт эрхэмлэж, бие даасан, ёс зүйт аудитын хандлагыг тогтооно.

  2. Дижитал Информэйшн ХХК нь баталгаажуулалтын үйл ажиллагаандаа үйлчлүүлэгч, сонирхогч талуудын итгэлцлийг дээдэлж ажиллана.

  3. Дижитал Информэйшн ХХК нь оролцогч бүх талуудын шударга байдлын ач холбогдлыг ухамсарлах, бодит байдлын хандлагыг дээдлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах тогтолцоог бий болгох ба нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж, ажилтны чадамж, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар зах зээлд үнэ цэнийг бүтээнэ.

2. Гомдол, маргаан шийдвэрлэх

2.1. Санал, гомдол, маргааныг хүлээн авах, бүртгэх

2.1.1. Баталгаажуулах үйл ажиллагаатай холбоотой ирсэн санал, гомдол, маргааныг Захиргаа удирдлагын газрын  ажилтан хүлээн авч, бүртгэл үндэслэлтэй эсэхийг ажлын 3 /гурав/ хоногийн дотор судлан тогтоож газрын удирдлагад танилцуулна.

2.1.2. Баталгаажуулалттай холбоотой бүх санал, гомдол, маргааныг нэгтгэх, мэдээллийн нууцлалыг хангах зорилготойгоор энэхүү журмын хавсралт 1-ийн дагуу бүртгэл хөтөлж баримтжуулан хадгална. Бүртгэлд ,санал, гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэр хаяг, холбогдох утас, гомдлын талаарх тодорхойлолт, шийдвэрлэлтийн үйл явц, хариуцах эзэн зэргийг тусгасан байна.

 

 2.2. Санал, гомдол, маргааныг барагдуулж шийдвэрлэх

 

2.2.1. Гаргасан санал, гомдол, маргааны төрөл, ангилал, шинж чанараас хамаарч засаж залруулах арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төлөвлөгөө болон удирдамж боловсруулан барагдуулах арга хэмжээ авна.

2.2.2. Санал, гомдол, маргааныг барагдуулахдаа аль нэг давуу талын байдлыг ашиглахгүй, шударгаар шийдвэрлэх ба мөрдөгдөж буй стандарт болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

2.2.3. Санал, гомдол, маргааныг барагдуулах ажлыг хэрхэн шийдвэрлэсэн түүний үндэслэлийн талаар санал, гомдол гаргагчид албан ёсоор (албан тоот, и-мэйл, утас, биечлэн мэдэгдэх) мэдэгдэнэ.

2.2.4. Баталгаажуулалтын зөвлөлийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжгүй санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих журмаар шийдвэрлүүлнэ.

2.2.5. Хэрэглэгчээс гаргасан санал, гомдол, маргааныг баталгаажуулалтын газрын ажилтан нэгтгэн баталгаажуулалтын зөвлөлийн хуралд танилцуулж, байгууллагын үйл ажиллагаанд байх аливаа алдаа, үл тохирол ба бусад асуудлыг сайжруулах арга хэмжээ болгож ажиллана.

2.2.6. Баталгаажуулалтын итгэл найдварыг олж авах буюу хадгалахын тулд тодорхой сонирхогч талуудад гомдол барагдуулах аудитын дүгнэлтийн тухай нууцлаагүй мэдээллийг зохих байдлаар ил тод байлгана.

2.2.7. Энэхүү журмаар зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан холбогдох бусад дүрэм, журмаар зохицуулна.

3. Баталгаажуулалтыг түдгэлзүүлэх

 

Доорх нөхцөлүүдээс нэг эсхүл түүнээс дээш илэрсэн тохиолдолд баталгаажуулалтыг хэсэгчилж эсхүл бүтнээр түдгэлзүүлнэ. Үүнд:

  • Баталгаажуулалтын давтан аудит болон магадлан аудитын үед баталгаажуулагдсан байгууллагын тогтолцоо болон техникийн чадавхад баталгаажуулалтын хүрээнд нөлөөлөхүйц хэмжээний үл тохирол илэрснийг үр нөлөөтэй залруулаагүй, аль эсхүл баталгаажуулалтын байгууллагын дүрэм, журмыг ноцтой зөрчсөн;

  • Баталгаажуулалтын байгууллагад төлөх ёстой төлбөр, хураамжуудыг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй;

  • Эзэмшигч, гаднын нөлөөнд автахгүй байдал гэх мэт эрхзүйн байдалд гарсан өөрчлөлтийн талаар баталгаажуулалтын байгууллагад мэдэгдээгүй нь тогтоогдсон;

  • Баталгаажуулалтын гэрчилгээний мэдээллийг санаатайгаар өөрчилж, буруу ашигласан;

  • Өргөдлийн маягт дээр санаатайгаар буруу мэдэгдэл хийсэн;

  • Баталгаажуулалтын гэрээг санаатайгаар мөрдөөгүй;

  • Холбогдох стандартуудыг дагаж мөрдөх чадваргүй болсныг санаатайгаар мэдээлээгүй;

  • Баталгаажуулагдсан байгууллагын холбогдох стандартын хэрэгжилттэй холбоотой ноцтой болон/эсхүл удаа дараа гомдол гарсан;

  • Баталгаажуулалтад багтсан техникийн хүрээний нөөцгүй байх;

  • Баталгаажуулалтын зөвлөлөөс зохистой гэж үзсэн бусад бүх тохиолдолд;

  • Баталгаажуулагдсан байгууллага сайн дураар баталгаажуулалтаас татгалзсан тохиолдолд.

 

4. Баталгаажуулалтыг хүчингүй болгох

Доорх нөхцөлүүдээс нэг эсхүл түүнээс дээш илэрсэн тохиолдолд тухайн байгууллагын баталгаажуулалтыг хүчингүй болгоно. Үүнд:

  • Тухайн байгууллага баталгаажуулалтаасаа сайн дураар татгалзсан;

  • Түдгэлзүүлснээс хойш 6 сарын дотор үл тохирлыг залруулаагүй;

  • Өөр бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн үед тухайн байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй;

  • Баталгаажуулагдсан байгууллага татан буугдсан;

 

5. Баталгаажуулалтын хүрээг өргөтгөх, багасгах

  • Дараах тохиолдолд баталгаажуулалтын хүрээг өргөтгөнө. Үүнд:

    • Өөр салбарт үйл ажиллагаа явуулахаар баталгаажуулалтын хүрээгээ өргөтгөж байгаа бөгөөд анхдагч аудиттай ижил өргөдлийн маягт бөглөх тохиолдолд;

    • Баталгаажуулалтын хүрээг урьд нь аудит хийлгэсэн хамрах хүрээтэйгээ нэг ижил бүлэгт багтах салбар руу өргөтгөх тохиолдолд.

  • Дараах тохиолдолд хамрах хүрээг багасгана. Үүнд:

    • Тухайн байгууллага сайн дураар баталгаажуулалтын хамрах хүрээгээ багасгах хүсэлт гаргасан;

    • Тухайн байгууллагын хамрах хүрээний тодорхой хэсэгт нөөц хүрэлцэхгүйгээс хэсэгчлэн түдгэлзүүлсний дараа хамрах хүрээгээ багасгахыг зөвшөөрсөн.

    • Тухайн байгууллага нь баталгаажуулалтын болон ур чадварын шаардлагад үргэлжлэн нийцээгүй.

bottom of page