top of page
  • LinkedIn
  • Facebook
  • Twitter
Blurred Motion
Digital Information Assessment LLC

ДИЖИТАЛ ИНФОРМЭЙШН АССЕСМЭНТ ХХК

Компанийн тухай

Дижитал Информэйшн Ассесмэнт ХХК нь 2022 онд байгуулагдсан бөгөөд байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоо, хувийн мэдээллийн хамгаалалтын тогтолцоог олон улсын ISO стандартын дагуу үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх зорилготой үндэсний байгууллага юм.

Манай байгууллага нь дараах стандартуудын хүрээнд баталгаажуулалтын аудит, гэрчилгээжүүлэх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг. Үүнд:

  • ISO/IEC 27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISMS)

  • ISO/IEC 27701 – Хувийн мэдээллийн хамгаалалтын менежментийн тогтолцоо (PIMS)

  • ISO 9001 – Чанарын удирдлагын тогтолцоо (QMS)

Бид мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас олгосон мэдээллийн аюулгүй байдлын аудит болон кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага юм.

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дижитал орчинд мэдээллийн хөрөнгийг хамгаалах, чанарт суурилсан удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх, байгууллагын болон хувийн мэдээллийг хуулийн болон ёс зүйн хүрээнд хамгаалах нь байгууллагын тогтвортой хөгжил, хэрэглэгчийн итгэлцэл, өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Дижитал Информэйшн Ассэсмэнт ХХК нь олон улсын стандартад нийцсэн, хараат бус, өндөр чанартай баталгаажуулалтын үйлчилгээгээр дамжуулан байгууллагуудын менежментийн тогтолцоог сайжруулахад хувь нэмэр оруулна.

АЛСЫН ХАРАА

Мэдээллийн аюулгүй байдал, чанар, мэдээлэл технологийн стандартын баталгаажуулалтын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, менежментийн тогтолцоог үр дүнтэй, үр ашигтай, нийцтэй байлгах, тасралтгүй сайжруулах, соёлыг төлөвшүүлэх, оролцогч талуудтай итгэлцлийг бий болгох замаар бизнес, байгууллагуудад дижитал ертөнцөд хөгжих боломжийг олгох.

ҮНЭТ ЗҮЙЛ

Шударга байдал – Үйл ажиллагаандаа хараат бус байдал, итгэлцлийг эрхэмлэнэ.

Чанар – Үйлчилгээний өндөр стандарт, мэргэжлийн ур чадварыг баталгаажуулна.

Ил тод байдал – Харилцагч, хамтрагч байгууллагуудтай ил тод байдлыг ханган ажиллана.

Хариуцлага – Үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдэлж, стандартын шаардлагыг чанд мөрдөнө.

Үйлчилгээ

Дижитал Информэйшн Ассесмэнт ХХК нь:

MNS ISO/IEC 27001 Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцооны стандарт, ISO 9001 Чанарын Менежментийн Тогтолцооны стандартын баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж байна.

Биднийг сонгох шалтгаан

Баталгаажуулалтын үндэсний компани

Бид ISO/IEC 27001 “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны олон улсын стандартаар Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэн анхны баталгаажуулалтын байгууллага юм.
DIA нь мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус, мэргэжлийн баталгаажуулалтын байгууллага юм.

Бид мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, олон улсын түвшний мэргэшсэн аудиторууд, шинжээчдийн багтай. Салбар бүрийн онцлогийг мэдэрч, ISO/IEC 27001 стандартын шаардлагыг байгууллагын үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн үр ашигтайгаар хэрэгжүүлж, хянаж, баталгаажуулж байсан туршлагатай.

Бизнесийн өндөр ёс зүй ба шударга байдал

Бид баталгаажуулалтын үйл ажиллагаандаа ёс зүй, хараат бус байдал, шударга үнэлгээг үндсэн зарчмаа болгон хэрэгжүүлдэг. Манай бүх аудит, үнэлгээ нь үнэн зөв, ил тод процесс, нотолгоонд тулгуурласан аргачлалаар явагддаг.

Мэргэжлийн ур чадвар ба туршлагатай хамт олон

Манай аудитор, сургагч багш нар дараах олон улсын мэргэжлийн эрхтэй:

  • Канадын PECB байгууллагын ISO/IEC 27001 Senior Lead Auditor

  • PECB-ийн ISO/IEC 27001 Lead Auditor / Trainer, ISO/IEC 27701 Lead Auditor

  • Энэтхэгийн SIS Certification Pvt. Ltd байгууллагын ISO 9001 Lead Auditor

  • Техникийн шинжээчид, дотоодын гэрчилгээтэй аудиторуудын баг                                                           \

  • Эдгээр мэргэжлийн баг нь олон улсын жишиг аудитын аргачлалыг Монголын байгууллагуудад нутагшуулан хэрэгжүүлэх чадвартай.

Аудитын баг
Аудитын туршлага ба итгэлцэл

Бид ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын менежментийн стандартын хүрээнд дотоодын болон олон улсын аудитын туршлага хуримтлуулсан. Герман, Энэтхэг зэрэг улсын тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтран олон улсын аудит хийж байсан туршлагатай бөгөөд Монгол Улсад дараах нэр хүндтэй байгууллагуудад ISO 9001, ISO/IEC 27001, ISO/IEC 27701 стандартын баталгаажуулалтын аудитыг амжилттай хэрэгжүүлсэн.

💼 Хаан банк ХК, Капитрон банк ХК, Татварын ерөнхий газар, Клийн Ресурс Девелопмент ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд

Олон улсын хамтын ажиллагаа

Бид Энэтхэгийн SIS Certification Pvt. Ltd байгууллагатай хамтран ISO/IEC 27001 (ISMS), ISO/IEC 27701 (PIMS), ISO 9001, ISO 14001, ISO 45001 зэрэг олон улсын стандартын баталгаажуулалтын үйлчилгээг Монгол Улсад албан ёсоор үзүүлж байна.

SIS Certification Pvt. Ltd нь

  • Дэлхийн 55 оронд үйл ажиллагаа явуулдаг,

  • 500 гаруй аудитортой,

  • 15,000 гаруй үйлчлүүлэгч байгууллагатай,

  • 20 гаруй ISO стандартын хүрээнд баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг,

  • IOAS, IAS (USA) болон IAF (International Accreditation Forum)-д бүртгэлтэй
    олон улсын нэр хүндтэй тохирлын үнэлгээний байгууллага юм.

Олон улсын сургалтын эрх

Бид Канадын PECB баталгаажуулалтын байгууллагын албан ёсны түнш бөгөөд ISO/IEC стандартуудын хүрээнд олон улсын эрх бүхий сургалтуудыг Монгол Улсад зохион байгуулдаг. Сургалтаар оролцогчид PECB-ийн олон улсад хүчинтэй сертификат авах боломжтой бөгөөд Монгол Улсад энэхүү эрхийг хэрэгжүүлдэг цөөн байгууллагын нэг нь DIA юм.

ISO стандартын аудиторын ур чадвар, туршлага

2

Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй ISO/IEC 27001

олон улсын  ахлах тэргүүлэх

 аудитор

20+

Канадын PECB, Энэтхэгийн BSI тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй

ISO/IEC 27001, ISO/IEC 27701, ISO 9001, ISO 45001, ISO14001 олон улсын ахлах аудитор, техникийн шинжээчид

2

Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй ISO/IEC 27001

олон улсын сургагч багш

4

Монгол, Энэтхэг, Герман зэрэг улсын тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй аудитор

Танд ISO стандартын баталгаажуулалтын үйлчилгээ хэрэгтэй бол:

Доорх линкээр холбогдож, баталгаажуулалтын хүсэлтээ илгээж болох бөгөөд бид шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон өргөдлийн маягтыг танд хүргүүлнэ. 

bottom of page