ДИЖИТАЛ ИНФОРМЭЙШН ХХК
Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвд
MNS ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлэхээр итгэмжлэгдсэн Монгол Улсын анхны тохирлын
үнэлгээний байгууллага
ДИЖИТАЛ
ИНФОРМЭЙШН ХХК
Та мэдээллээ хамгаал.
Бид таны амжилтыг баталгаажуулъя.
Дижитал Информэйшн ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээ эрхлэх зорилгоор 2022 онд байгуулагдсан.
Бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ISO/IEC 27001 Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцооны стандартын баталгаажуулалтын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, салбартаа тэргүүлэгч байгууллага болох, мөн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлдэх замаар салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой.
ISO/IEC 27001 аудиторын ур чадвар, туршлага
Яагаад DIA гэж?
1. Бизнесийн өндөр ёс зүй
DIA нь ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагаандаа ямагт бизнесийн өндөр ёс зүйг баримтладаг.
2. Аудитын туршлага
ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартаар дотоодын болон Герман, Франц, Энэтхэг зэрэг олон улсын аудит хийж байсан туршлагатай.
Ази номхон далайн бүс нутгийн итгэмжлэлийн байгууллагын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хүрээн дэх Монгол улсын итгэмжлэлийн байгууллагын олон улсын үнэлгээнд оролцож байсан туршлагатай.
3. Аудитын баг
-
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27001 Senior Lead Auditor 1,
-
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27001 Trainer 2,
-
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27001 Lead Auditor 8,
-
Энэтхэгийн BSI тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27001 Lead Auditor 1,
-
Техникийн шинжээч 3,
-
Дотоодын гэрчилгээт аудиторуудын багтай.
4. Мэргэжлийн ур чадвар
Манай аудиторууд нь бизнесийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10-с дээш жил ажилласан туршлагатай, мэргэшсэн хамт олонтой.
Салбар бүрийн онцлогийг мэдэрч ISO/IEC 27001 стандартаар тавигдаж буй шаардлагуудыг үйл ажиллагааны чиглэл, байгууллагын онцлогт тохируулан, үе шаттайгаар хөгжүүлж, хэрэгжүүлж, хянаж, баталгаажуулж байсан туршлагатай.
5. Баталгаажуулалтын үндэсний компани
Бид ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартаар Үндэсний хэмжээнд итгэмжлэгдсэн анхны баталгаажуулалтын байгууллага юм.
6. Олон улсын хамтын ажиллагаа
Бид Энэтхэгийн SIS Certifications PVT Ltd тохирлын үнэлгээний олон улсын байгууллагатай хамтран ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын үйлчилгээг, Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран ISO/IEC 27001 ахлах аудиторын сургалтын үйлчилгээг хүргэж байна.
7. Уян хатан хамтын ажиллагаа
Бид ISO/IEC 27001 олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын стандартын хүрээнд итгэмжлэлийн тогтолцооны байгууллагууд болон хэрэглэгч, үйлчлүүлэгч, өргөдөл гаргагч байгууллагуудтай байнгын, тогтвортой, ёс зүйтэй хамтын ажиллагааг хөгжүүлэн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах байгууллага байна.